Үйлчилгээний нөхцөл

Акватерм ХХК нь Монгол улс дахь барилгын салбарын хэрэгцээ шаардлага хангасан чанарын баталгаатай ган хэвлэмэл радиатор, цэвэр ус, гадна, дотор бохирын шугамын хоолой, холбох хэрэгсэлийн хамт, ариун цэврийн өрөөний тоноглол, халуун усны бойлер, тэлэлтийн болон нөөцийн сав зэрэг сантехникийн бараа материалуудыг Герман, Итали, Польш, Турк, Испани, Франц зэрэг Европын улс орнуудаас түргэн шуурхай импортлон, дотоодын зах зээлд тогтмол нийлүүлдэг юм. Манай компани Монгол улсын барилгын салбарын зах зээлд идэвхитэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг ихэнхи барилга угсралтын компаниуд, хувь хүмүүстэй хамтран ажилладаг. Бид тэдгээрийн хэрэгцээ шаардлага, ашиг сонирхолд нийцсэн, дэвшилтэд технологиор үйлдвэрлэсэн барилгын материалыг нийлүүлэх, сантехник угсралтын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, салбартаа тэргүүлэгч компани болох зорилго тавин ажиллаж байна. Акватерм ХХК нь өнөөдрийн байдлаар доорхи барилгын материалуудыг дотоодын зах зээлд нийлүүлж байгаа ба гадаадын улс орны нийт 40 гаруй үйлдвэрлэгчтэй хамтарч ажиллаж байна. Мөн 2012 оноос Монгол Нью Пластик ХХК нь дотор бохирын шугамын хоолой болон холбох хэрэгсэлүүдийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэнээр манай компани албан ёсны борлуулагчаар нь ажиллаж эхэлсэн.